Дж.Пуччини Чио Чио
Сан дуурийн либретто
Чио Чио Сан (Баттерфляй авхай) хоёр бүлэг, гурван
үзэгдэлт дуурь. Д.Лонгийн эх зохиолоор Д.Беласко драм болгон бичсэн. Дараа нь
Дж.Пуччини хөгжмийг, Л.Иллика, Дж.Джакоза нар цомнолыг бичив.
1904 оны 2-р сарын 17-нд Миланд анх тогложээ.
ДҮРҮҮД:
Чио Чио Сан (madama butterfly)Сузуки /Зарц хүүхэн/Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/Кет /Пинкортоны эхнэр/Шарплес /Америкийн элчин/Горо/Зууч/Ямадори /Чио Чио Санд сэтгэлтэй тайж/Бонза /Чио Чио Саны ах лам/Комиссар /Япон нотариатч/СопраноМеццо-СопраноТенорМеццо-СопраноБаритонТенорТенорБассБасс баритон
Үйл явдал XIX зууны сүүлээр Нагасаки хотод болно.Нэгдүгээр бүлэгНэгдугээр үзэгдэлАмерикийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч Пинкертон, Япон бүсгүй Чио Чио Сантай гэрэлснийхээ дараа сууж амьдрахаар хөлслөн авах байшингаа үзэх гэж иржээ.Зууч Горо байшингаа өндөрт хөөргөн магтаж далимд нь дэслэгчид, Чио Чио Саны зарц бүсгүй Сузукийг танилцуулна.Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесыг ирэхэд Пинкертон байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсон тухайгаа хэлнэ.Хашир Шарплес нөхрийгөө хэтэрхий хөнгөдөж, өөрийнхөө толгойд гай хураах юм биш биз гэж сануулахад Пинкертон, Япон бүсгүйн хашийн царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдөж, эхнэрээ болгохоор шийдсэнээ ярина.Энэ үед Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд Чио Чио Сан өөрийнхөө гунигт бага насны тухай сэтгэлээ нээн ярьж, бас Пинкертонтой гэр бүл болсноо баяр хөөр болгон өгүүлж байтал бүсгүйн хамаатан болох лам Бонзо ирнэ.Өвөг дээдсийн шашин шүтлэгийг үхтэл баримтлагч Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг хөөн тараав.Балмагдсан бүсгүй уйлан хайлж, Пинкертон аргадан тайвшируулна. Тиймээ бүгд хаяад явсан ч зүрхний хайртай амраг нь хажууд нь байхаас илүү жаргал хаа байх билээ.Дулаан орны одот тэнгэр дээр мэлтийж, дурлалт бүсгүйн шивнэх дуу дэслэгчийн сэтгэлийг хөдөлгөн, үүрдийн ханиа гэж дуудан үнэнч байхаа андгайлан бүсгүйг дагуулан байшиндаа орно.Хоёрдугаар бүлэгХоёудугаар узэгдэлПинкертоны Японд байх хугацаа дуусч нутагтаа буцсанаас хойш гурван жил өнгөрчээ. Чио Чио Сан хайртай нөхрөө эргэн ирнэ гэж тэвчээртэй хүлээн элдэв доромжлолыг тэсвэрлэж байлаа.Сузуки ч хүртэл Пинкертоныг эргэж ирнэ гэдэгт эргэлзэж, “Хэрэв эзэн ирэхгүй бол мөнгө маань дуусч, бид өлбөрч үхэх болно” гэж үглэнэ.Чио Чио Сан янаг хүү нь явахдаа эргэж заавал ирэхээ амласныг дурсан санаж, яаж ирэхийг нь хүртэл Сузукидаа дүрслэн ярина.Анхилуун цэцэг шиг янаг миньАриун бяцхан бүсгүй минь гээдЭнэрэн хайрлаж дууддагсанЯдрах цаг эцэс болжЯасан ч тэр минь ирнэБайшингийн ойролцоох цэцэрлэгт Горо, Шарплес гарч ирнэ. Консул Пинкертоноос эргэж ирэхгүйгээ бичсэн захиа хүлээн авчээ. Консул бүсгүйд энэ тухай яаж хэлэхээ мэдэхгүй тэвдэж байтал баян Ямадори хүрч ирнэ. Ямадори Чио Чио Саныг эхнээрээ болгохоор эртний хүсч байсан боловч, бүсгүйн эцсийн шийдвэр “Би тантай яасан ч суухгүй” гэсэн үг байлаа.Шарплес Чио Чио Саныг тайжтай суухыг зөвлөхөд бүсгүйд гомдох гэнэхэн сэтгэл төрсөн боловч Консулын байдал нэг л сэжигтэй санагджээ. Хайрт нь түүнийг орхилоо гэж үү?Түүний хүү нь байхад уу, Пинкертон хүүтэй болсноо мэдээгүй, мэдсэн дороо баярлан хөөрч хурдан эргэж ирэх ёстой.Зовж шаналсан Шарплес хүүгийн тухай Пинкертонд бичхээ амлаад яаран гарч явна. Энэ үед их буу буудах чимээ гарч боомтонд хөлөг онгоц орж ирснийг мэдэгдэнэ.Хөөрхий Чио Чио Сан догдлон хөөрч, Сузукийг хамгийн сайхан цэцэг түүлгэхээр явуулж, хувцсаа сольж, үсээ янзалж хүүгээ дэргэдээ суулгаад хүлээлээ.Цонхны цаана харанхуй хүү нь, Сузуки ч унтлаа. Чио Чио Сан л байрнаасаа үл хөдлөн Пинкертоны ирэх зүг ширтэн зогссон хэвээр...Гуравдугаар узэгдэлҮүр цайж нар мандлаа. Чио Чио Сан шөнө өнгөрч, шинэ өдөр эхэлснийг ч мэдсэнгүй Пинкертоноо хүлээсээр байлаа.Гагцхүү хүүгийн нь тухай бодол түүнийг сэргээж хүүгээ чанга тэвэрсээр унталгын өрөөндөө орлоо.Шарплес, Пинкертон хоёр ирэхэд Сузуки баярлан угтаж эзэгтэй нь нөхрөө хэрхэн хүлээж, гэр орноо хүртэл амьд цэцэгээр чимснийг сэтгэл хөдлөн ярьж байтал цэцэрлэгт зугаалах нэгэн гоё хатагтайг гэнэт харж дуугүй болов.Консул энэ хатагтай Пинкертоны гэргий болох тухай Сузукид мэдэгдээд “Энэ бүсгүй хүнлэг сайхан сэтгэл гарган Чио Чио Саны хүүхдийг авч өсгөхөөр шийдсэн” гэв.Чио Чио Сан гарч ирнэ. Хайрт нь ирсэн гэдгийг зөнгөөрөө тааварласан бүсгүй, түүнийг нүдээрээ эрнэ. Шарплес харцаа буруулж, Сузуки уйлсан байлаа. Гэнэт бүх юм тодорхой болох шиг болов.Тэд хүүхдийг нь авахаар иржээ. Шарплес эцэгт нь хүүхдийг нь өгвөл өндөр боловсролтой хүн болж өсөхийг Чио Чио Санд хичээнгүйлэн тайлбарлав. Хөөрхий эхийн сэтгэл хямравч өөр зам байхгүй бас мэдэж байлаа. Чио Чио Сан тэднийг нэг цагийн дараа ирж хүүхдийг авхыг хүсээд бүх цонх хаалга хаахыг Сузукид тушаагаад, суугаа бурханы өмнө сөхрөн сууж гэмээ наминчилаад хананд өлгөөтэй хутгыг авах мөчид үнэнч Сузуки хүүг нь түлхэн оруулна. Эх хутгаа алдан хүүгээ тэврэн энхрийлнэ. Гэвч түүний шийдвэрт юу ч саад хийж чадахгүй болжээ...... Дөлгөөн харцаараа хүү миньЭэжийгээ сайн хараарайАхиад хэзээч уулзахгүйЭэжийгээ битгий мартаарайСүүлийн удаа хүүгээ тэврэн үнсэж өрөө рүү нь оруулаад“Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүнАриун нэртэй үхнэ” гэсэн үг бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлоно.