Чио чио сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн анх хэдэн онд бүтээсэн вэ?
2007 онд анх
гарсан.
Таний хувьд чио чио саны тухай ойлголт ямар байх вэ?
Анхнаасаа бид
нарт Чио чио сан дотроо 4 аритай, гэвч бусад дууриудад 2 юмуу 3 аритай байдаг. Тиймээс
миний хувийн ойлголт бол маш өндөр боловсрол эзэмшсэн хүн дуулах ёстой маш
хэцүү дуурь гэж боддог.
Тухайн дүрийг бүтээх бүрд ямар
онцлогтой байв?
Бүтээх бүрт
илүү сайжруулахыг хичээж байсан. Энд бас цуг тоглож байгаа партнёрууд их чухал
үүрэгтэй. Партнёр сайн байгаа тохиолдолд өөрөө бас сайн хариу үйлдэл үзүүлдэг
тиймээс гаралт болгон өөр өөрийн онцлогтой. Жүжиг бүтээхэд ээж болоогүй байхад
нэг онцлогтой, ээж болоход нэг онцлогтой, жүжгэнд хүүхдээ оруулахад нэг
онцлогтой.
Тухайн дүр их урт, удаан дуулагддаг
учир зарим тохиолдолд дуучидын хоолой ядрах нь баггүй тохиолддог. Таний бодлоор
ямар зарчим баримталвал болох вэ?
Дуучин болгон
чадвартай байж болно. Тэр чадварыг маш зөв хувиарлах хэрэгтэй.
Та өөрөө тухайн дүрийг яаж бүтээж чадсан гэж боддог?
Ер нь бол Япон
эмэгтэй хүн бол ёс дэг жаяг, маш сайн илэрхийлдэг байх хэрэгтэй. Их уян
налархай, хүндэтгэлтэй, харьцаа хөдөлгөөн дээр нь илэрхийлэгддэг. Хайр
сэтгэлдээ үнэнч тууштай, үр хүүхдийнхаа төлөө юмаа золиослоход буцахгүй, маш их
тэвчээртэй тийм л дүрийг гаргахыг зорьсон. Дүр бүтээх илэрхийлэл нь 1-р үзэгдэлд 15
настай жоохон охин, дараагийн үзэгдэлд тэвчээртэй хатуужилтай хэрсүү эмэгтэй
болно энийг л гаргаж өгөхийг хичээсэн. Дуучин хүн ядрахгүйн тулд ачааллаа маш
зөв зохицуулах хэрэгтэй. Жүжгэнд хэт ороход сэтгэлийн хөөрөлд хэт автахгүй
байхыг хичээдэг.
Жүжиглэлт, характер
ямар байх вэ? Ари Дуетийн дуулахад зан характерийн яаж гаргаж өгөх үү?
Та өөрөө яаж гаргасан гэж боддог уу?
Жүжиглэлт
характер нь өөр өөрийн онцлогтой. Эхний үзэгдэл нь үүлэнд нисээд байгаа юм шиг
сэтгэгдэлтэй дуулдаг, 2-р үзэгдэл найдвар байгаад байдаг, амьдралын хамгийн
хэцүү үе нь энэ үзэгдэлд харагддаг. Жишээлэхэд мөнгөгүй байх ямар хэцүү байдаг
гэх мэт чио чио саныг их тарчлаасан. 3-р үзэгдэл нь шийдвэр гаргасан үзэгдэл
энэ нь хүүхдийнхаа төлөө өөрийгөө золиослож байгаа хэсэг сэтгэл зүйн хувьд бол
гашуудал юм.
Тухайн
дүр бүтээхэд цуг гарч байгаа портнёрууд их чухал. Портнёрууд сайн хариу үйлдэл
үзүүлээд байвал өрөөч сайхан дуулаад явна. Хэрэв партнёрд хандаж дуулаад байдаг
хариу үйлдэл хийхгүй байх бас хэцүү байдаг.
Тухайн дүр дээр та хойч залуу үед хандаж юу захих уу?
Залуу хойч үе
өөрийн онцлогийг харуулсан байгаасай гэж хүсдэг. Хүнийг битгий дууриагаасай
гэж хүсдэг. Сонирхолтой байдлыг
алдагдуулахгүй байх.
Өмнөх үеийн бүтээж байгаа
дуучдаас таньд юун илүү таалагддаг? Жүжиглэлт үү дуулалт уу? аль эсвэл дотоод
сэтгэл нь үү?
Ахмад үеийн
дахин давтагдашгүй чанарууд нь надаа их таалагддаг.
Дж.Пуччинийн тухай таний бодол?
Пуччины Японы
үндэсний жүжиг үзэж байгаад үзэж сууж байхад л энэ дуурийг бичсэн байна. Японы
хөгжмийн онцлогийг бас шингээсэн юм шиг надаа санагддаг. Энэ дуурьт сул пауз
байхгүй харин пауз болгон учир утгатай байдаг. Оркестрын аялгуу нь дүрийн
характерийн илүү гаргаж өгсөн. Их өтгөн, шигүү бичэгдсэн. Темп, ритм нь их өөр
өөр байдаг. Тийм учираас Чио чио саныг дуулахад их хэцүү.
No comments:
Post a Comment