Та Чио Чио Сан дүрд хэзээ анх гарсан вэ?
Таний хувьд чио чио саны тухай
ойлголт ямар байх вэ?
Чио чио саны тухай хэцүү дүр анх итали улсад гаргаж сурч ирсэн. Миний хувьд
Япон хүүхнийг бүтээхийг хичээсэн. Гэвч Чио Чио Сан Япон хүүхнээр бүтэх боломж
байхгүй. Яагаад гэхлээр сая Солонгосчууд ирэхэд тэд нарын ойлголт бол Чио Чио Сан
хүний өмнө бөхөлзсөн яг л Ази чанараар гаргах гээд байсан. Гэвч яг Ази чанараар гаргахаар хөгжим нь болдоггүй,
тухайн дуурийн хөгжим нь сэтгэлийг хамаад хөдөлгөөнд оруулаад нүүрэнд бүх юмыг
биччихдэг. Яагаад гэвэл энэ эрс тэрс дүр юмаа. Яагаад гэвэл Ази хүүхний тухай
өгүүлж байгаа мөртлөө Европ хүний үзэгдэл юм. Тийм учраас тэнцвэрийн олоход их
хэцүү дуурь юм. Пуччины өөрөө Европ
сэтгэлгээтэй хүн учраас европ сэтгэлгээтэй бичсэн байх гэж боддог. Хөгжим нь
хүнийг аваад явчихдаг учраас аль болох баланс олохыг хичээсэн. Чио Чио Сан
дуурийг Урмен, ОХУ-ын Якутын театрт бүтээсэн.
Дүрийг
бүтээх бүрд ямар онцлогтой байдаг вэ?
Чио Чио Саныг дуулах болгонд тэр дундаа нотыг нээх болгонд шинэ юм олж
харна.
Та юуг илүү анхаарсан вэ?
Дүрийг бүтээх болгонд хэт хөгжимдөө автаад хэт хурц хөдөлгөөн хийх вий
гэхээс анхаардаг. Гэхдээ энэ бүхэл бүтэн дуурь учираас бүх зүйлийн их анхаарч
бүтээх болно.
Чио чио сан эмэгтэй хүний бүхий л ариун дээд чанарыг
хадгалсан, хүнд хэцүү үед тэвчээртэй байж чаддаг, хайр сэтгэлийн төлөө амьдрал болон өөрийгөө золиослож
чадсан. Үүнийг дуулахад дотоод сэтгэл, дүр бүтээх илэрхийлэл нь ямар байх вэ?
Би дуурь бүтээхэд тэр чигээрээ хөгжимөө л сонсдог.
Чио Чио Сан эхлэхэд дээшээ ре нотоос эхэлдэг их хэцүү дуурь төгсгөлийн ари
бас их хэцүү. Тэгэхлээр энэ дуурийг дуулахад 4 хэсэгт хувиарлаж дуулдаг. Зарим хэсгүүдэд хоолойгоо амраадаг. Харин
хүүхдээ тэвэрч гардаг үед хамаг хүчээ
гаргахыг боддог. Тиймээс маш их ухаан хэрэгтэй.
Жүжиглэлт, характер
ямар байх вэ?
Жүжиглэлт
характерд тодорхой барьц байдаггүй. Хөгжмийн хувьд бол хөгжим нь хоосон орон
зай хүнд өгөхгүй, хөгжим нь өөрөө бүхнийг хэлсэн байдаг.
Ари Дуетийн дуулахад зан характерийн яаж гаргаж өгөх үү?
Та өөрөө яаж гаргасан гэж боддог уу?
Ари болгон
өөрийн гэсэн онцлогтой. Би эхний гаралтанд их дуртай. Яагаад гэхлээр тэр азтай 15 настай охин “би Японы хамгийн
азтай хүүхэд, үгүй үгүй би хорвоо ертөнцийн хамгийн азтай хүүхэд хайр дурлалын
хойноос ирлээ шүү дээ” гэсэн тэр илтгэл найдвар их гайхамшиг. Дээгүүр дүүлж
байгаа шиг их өндөр ноттой бичсэн. 2-р ари их хүнд ари. Харин цэцгэн дуеть бас
их гайхалтай. 18 настай Пинкертоныг хүлээж байгаа энэ хэсэг их гоё. Эхний дуетийг
бас ярихгүй өнгөрөөж болохгүй их сайхан. Тиймээс ер нь зан характер гаргахад би
хөгжмөндөө л хөтлөгдөж гаргаж өгнө. Хөгжмөнд бүх зүйл тодорхой.
Тухайн дүр дээр та хойч залуу
үед хандаж юу захих уу?
Хойч үедээ
захих нь хамгийн эхэнд хэл сурах хэрэгтэй байна. Хөгжмийн зохиолч юу гэж бичсэн
тэр чигээр нь амилуулахыг захидаг. Пуччины юу бичсэн тэр чигт нь амилуулахыг
захимаар байна.
Дж.Пуччинийн тухай таний бодол?
Пуччины
дуурийн урлагийг аялгуут урлагын хаан юм болов уу гэж боддог. Пуччины их муухай
ааштай хүн байсан гэж хэлдэг тэр нь дуурийн хөгжмөнд их ажиглагддаг. 2 такт
болгон өөр өөр хэмнэлттэй.
No comments:
Post a Comment