Чио Чио Сан дуурийн Madama
butterfly-гийн
дүрийн анх хэдэн онд бүтээсэн вэ?
1975 онд
гарсан. Гадаадын тайзнаа бас бүтээсэн.
Таний хувьд Чио Чио Сан дуурийн
Madama
butterfly-гийн
дүрийн тухай ойлголт ямар байх вэ?
Чио чио сан
дуурь бол дуурийн театрын урын санд заавал байх ёстой нэг сонгодог дуурь бол
яах аргагүй мөн юмаа. Яагаад гэхлээр Чио Чио Санд гарч байгаа үйл явдал,
хөгжим, дуучидын өндөр ур чадвар шаардсан, үзэгчидэд хүрэх хүртээмжийн харахад Чио
Чио Сан бол манай дуурийн уран санд байх ёстой дуурийн нэг яар араггүй мөн
юмаа. Ер нь чио чио сан дуургүй Дуурийн
театр байна гэж хэлэхэд их хэцүү гэж ярьдаг.
Юуг илүү анхаарсан вэ?
Дуулах болгонд
тайзны бүтээл учраас сайжрах учиртай. Тэрэнд би бол дөхсөн гэж боддог. Чио чио
сан дуурь нь сопраны дээд шалгуур бүтээл юм. Үүнийг дуулахад вокалный дуулалт
их анхаарч ирсэн. Ер нь бүх зүйлийг анхаарах мөн хөгжмөө маш сайн мэдрэх
хэрэгтэй.
Чио чио сан дуурийн хөгжмийн
хэллэг нь ямар байх вэ?
Чио чио сан
дуурь нь хөгжмийн хэллэгийг зурж чадсан. Пуччины яруу тод зурж өгсөн. Ялангуяа
төв ари. Чио Чио Саныг дуулах болгонд бүх зүйлийг анхаарах хэрэгтэй. Хамгийн
түрүүнд хөгжмийг их анхаарах хэрэгтэй.
Тухайн дүр их урт, удаан дуулагддаг учир зарим тохиолдолд
дуучидын хоолой ядрах тохиолддог. Таний бодлоор ямар зарчим баримталвал болох
вэ?
Дуулаач нь их
ухаантай дуулах хэрэгтэй. Мэргэжлийн вокал сайн ойлгосон хүний хоолой ядрах цуцах
тохиолдол гардаггүй. Их ухаан зарах хэрэгтэй. Тэгж байж л энэ дүрийг даван
туулна.
Жүжиглэлт, характер
ямар байх вэ?
Дахиад л
хэлье. Хөгжим нь өөрөө характерийг заагаад өгсөн. Тиймээс хөгжмөө маш сайн
мэддэг байх хэрэгтэй.
Нэг дуурь бүтээнэ гэдэг нь өөрийнхөө зүрх
сэтгэлийг барж байж л бүтээнэ. Цаасан дээр бичсэн нотнуудыг амьдаруулж байж л
дуурь бүтнэ.
Тухайн дүр дээр та хойч залуу
үед хандаж юу захих уу?
Хүн болгон
дахин давтагдахгүйгээр өөрийн онцлогтой бүтээгээсэй гэж боддог. Чио Чио Саныг дуулах үнэхээр дуучин
хүн болсоны оргил хэсэг болж таарна. Үүнийг хүсэхэд 2,20 минут дуулж чадах уу гэсэн
асуулт гарч ирнэ. Тийм учраас энэ маш сайн дуулах ур зүйн техник эзэмшсэн байх
ёстой. Тийм болохоор дуулах ур зүйн чадвар маш сайн эзэмшсэн, их ухаантай, зүрх
их халуунтай байх ёстой, сэтгэл санаа, дотоод ертөнцийг их сайн бэлдсэн байх
ёстой. Чио Чио Саныг муу дуулахад ганц
хоёр дуулаад л болинодоо тиймээс маш сайн дуулж гарах хэрэгтэй. Мөн дээрх
зүйлийг анхаарах ёстой.
Дж.Пуччинийн тухай таний бодол?
Пуччины бол
миний хувьд бол дуурийн бурхан гэж боддог. Пуччиныгийн аркестровк нь их шингэн
гоё дуучин хүний ур чадвар байгаагаар нь гардаг.
No comments:
Post a Comment